Жар гарсан ахмадуудын 95 хувь нь Цагаан сар тэмдэглэдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-01-30 18:19:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жараас дээш насны ахмадтай нэг өрх Цагаан сарын баярт сая гаруй төгрөг зарцуулж буй тооцоо гарчээ. Ийм өрх манай улсын нийт айл өрхийн 16.6 хувийг эзэлж байна.

Өрхийн тэргүүн нь 60 хүрээгүй, 50-59 настай бол Цагаан сарын зардал 856.6 мянган төгрөг болж байна. Ийм өрхийн тоо нийт айл өрхийн 20.2 хувь байгааг Үндэсний статистикийн хорооны мэдээнд дурджээ. Тэгвэл нийт өрхийн 24.8 хувийг эзэлж буй 40-49 насны өрхийн тэргүүнтэй айлын Цагаан сарын дундаж зардал 680.2 мянган төгрөг байна.



Өрхийн тэргүүн нь жараас дээш настай айл өрхийн 95 хувь, 50-59 настай бол 85 хувь, 40-49 настай бол 65 хувь нь Цагаан сарын баярыг тэмдэглэдэг байна.

Б.Болд

Холбоотой мэдээ