Бие даагч 8 иргэнийг мөрийн хөтөлбөрийнхөө зөрчлийг засаж ирүүлэхийг зөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-09 08:46:25

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлснээс 8-ынх нь мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй тул зөрчлийг засварлан ирүүлэхийг аудитын байгууллагаас зөвлөжээ.


Тэдгээр бие даагч засварласан мөрийн хөтөлбөрөө энэ сарын 14-ний өдрийн дотор дахин хүргүүлэх юм. Үндэсний аудитын газраас бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн, энэ сарын 24-ний дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх аж.

Холбоотой мэдээ