Аймгийн захиргааны төлөөлөгчид “Фронт” С.Цэгмэдийнд зочлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-02-02 11:35:15
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дэлхийн II дайны үед Монголын ард түмний бэлгийг эх орноо төлөөлөн фронтод хүргэлцэж явсан түүхтэй С.Цэгмэдэд Дундговь аймгийн ЗДТГ-аас хүндэтгэл илэрхийлж, аймгийн Засаг даргын гарын бэлгийг гардуулж өглөө.

Монгол түмнийхээ дунд “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмэд буурай өдгөө 97 настай, Сайхан-Овоо сумын 3 дугаар багийн нутаг, Хашаатын өвөлжөөнд ач зээ нартайгаа өнтэй сайхан өвөлжиж байна.

Аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбат нар "Фронт" Цэгмэдийнд зочлон хүндэтгэл үзүүлэх үеэр түүний зургийн цомгийн үзэж, халуун дотно дурсамж яриа өрнүүлсэн байна.  

Холбоотой мэдээ