17 дугаар жарны шар нохой жилийн аймгийн есөн алдартан тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-02-05 00:27:15

Архангай /МОНЦАМЭ/. "Архангайн амьдрал" сониноос жил бүр сар шинийн босгон дээр аймгийн оны есөн алдартныг шалгаруулдаг уламжлалтай.

17-р жарны тийн унжлагат хэмээх шар нохой жилийн аймгийн алдартнаар Орон нутгийн өмчийн газрын дарга Х.Ганхуяг, Хаан банкны зээлийн багц хариуцсан менежер З.Жавзандулам, "Ар мөнгөн чагнуур" ӨЭМТ-ийн дарга Т.Ишжамц, Лаборатори 1-р сургуулийн монгол хэл бичиг, уран зохиолын багш Ц.Цэрэнбалжид, ЭБЦТС ТӨХК-ий ашиглалт, засварын мастер Д.Даваадорж, ОБГ-ын аврагч, гал сөнөөгч Р.Гарамгайбаатар, модон эдлэлийн “Баялаг заваг” ХХК-ий захирал Р.Ганзориг, Хайрхан сумын малчин Э.Ганзориг, ХДТ-ын хөгжимчин, хөгжмийн зохиолч Ч.Төгсбаяр нар тодорлоо.

“Архангайн амьдрал” сонин анх 2008 оны хулгана жилийн аймгийн есөн алдартныг тодруулснаас хойш энэ арга хэмжээг тасралтгүй уламжилж, төр захиргааны болон төрийн бус, бизнесийн байгууллагуудтай хамтран салбаруудын шилдгүүдийг нэр дэвшүүлж, олны саналаар шалгаруулсаар ирсэн юм. Ингэхдээ сонины хайчилбар, нэр хүнд бүхий 80 эрхэм, цахим, тусгай дугаарын утас, мессеж гэсэн хэлбэрээр санал авч, энэ дарааллаар эрэмбэлж шалгаруулдаг юм.

Ийнхүү 11 дэх жилдээ алдартнуудыг тодруулснаар Архангай аймаг 99 алдартантай болжээ. Оны есөн алдартныг шалгаруулах энэ арга хэмжээ нь нийгмийн сайн сайхны төлөө иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, тухайн жилд ажил үйлсээрээ шалгарсан шилдэг хүмүүсийг алдаршуулах, тэдний ажил үйлсэд нь урам зориг нэмэх зорилготой юм.

Холбоотой мэдээ