Азтай байхыг ерөөж 30 метр урт сүши хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2019-02-04 15:25:47

ТОКИО. /NHK/. Билгийн тооллын өвлийн улирлын сүүлийн өдрийг тохиолдуулан Японы баруун нутгийн ард иргэд аварга том хэмжээтэй сүши хийсэн байна. Сүшийн уртыг хэмжихэд 30 метр байжээ.


Жил бүрийн энэ өдөр “Эхо-Маки” хэмээх сүши ороомог идэх уламжлалтай байдаг бөгөөд энэ нь ирэх жилдээ азтай байхыг бэлгэддэг ажээ.


Эхимэ мужийн Мацуяама хотод зохион байгуулсан арга хэмжээнд 100 орчим хүн оролцож, өвөрмөц хэмжээтэй сүшиг хийжээ. Тэд 20 килограм будаа, өргөст хэмх, Япон омлет болон бусад бүтээгдэхүүнүүдийг далайн байцаан дээр тавьж, маш болгоомжтойгоор ороосон байна. 

Холбоотой мэдээ