Ш.Абэ: Бүх арлуудын хувь заяаг шийдсэний дараа ОХУ-тай гэрээ байгуулна

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-12 10:37:39

ТОКИО. /ТАСС/. Манай улсын Засгийн газар Курилын арлуудын өмнөд хэсгүүдийн харьяалалын талаархи асуудал хийгээд хоёр улсын хооронд хилийн шугам татах асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр Оростой найрамдлын гэрээ байгуулах бодолтой байна гэж Японы Ерөнхий сайд  Шинзо Абэ мэдэгдсэн байна.


“Курилын дөрвөн арал бүгд яриа хэлэлцээний гол сэдэв юм. Энэ байр сууриа өөрчлөхгүй” хэмээн тэрбээр ярьсан байна.


Эрх баригчид яриа хэлэлцээ хийх үеэрээ зөвхөн Шикотан арал болон тус арлын зэргэлдээх нуруудыг шилжүүлэн өгөх тухай хэлэлцэж байна хэмээн сэжиглэж байгаагаа илэрхийлсэн сөрөг хүчний Үндсэн хуулийн ардчилсан намын төлөөлөгч Кацуя Окадагийн мэдэгдэлд тэрбээр ийнхүү хариулсан байна. Сөрөг хүчний депутатын дурдсанаар, тус нутаг дэвсгэр нь Кунашир болон Итуруп арлуудыг багтаасан бүх газар нутгийн 7 хувийг л эзэлдэг аж. 

Холбоотой мэдээ