Ахуйн зориулалтаар агнах, барих амьтны тоог тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-13 16:17:19

Сэлэнгэ/МОНЦАМЭ/Энэ онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол, Ерөө, Жавхлант, Зүүнбүрэн, Мандал, Орхон, Орхонтуул, Сайхан, Сант, Түшиг, Хушаат, Хүдэр, Цагааннуур, Шаамар сумдаас бөр гөрөөс 30, зэрлэг гахай 40, загас 1000 ширхэгийн агнах, барихыг аймгийн ИТХ-аас зөвшөөрчээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны анхны хуралдаанаар аймгийн хэмжээнд ахуйн зориулалтаар 2019 онд агнах, барих амьтны тоо хэмжээний талаар хэлэлцээд дээрх хэмжээг тогтоож өгсөн байна.

Ингэхдээ Байгаль орчныг хамгаалах тухай болон Амьтны тухай хуулийн заалтууд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг тус тус үндэслэжээ. Тогтоолд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс 2019 онд ахуйн зориулалтаар агнах агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг сум тус бүрээр агнуурын бүс нутгийн хамт баталсан байна. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг ханган, хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нар болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Түвшинтөгс, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүү нарт тус тус  даалгажээ.


 

Холбоотой мэдээ