Өсвөрийн жү-до бөхийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 09:16:54

Говь-Алтай аймгийн өсвөр үеийн жү-до бөхийн 2016 оны аймгийн аварга шалгаруулах барилдаан саяхан амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд 21 байгууллагын 212 өсвөрийн бөхчүүд хурд хүч авхаалж самбаа сорин өрсөлдсөн байна. Хөвгүүд 27, 30, 34, 38, 42, 46, 50, 55, 60, 65, 73, 80 кг гэсэн 12 жинд, охид 32, 36, 40, 44, 48, 52, 57, +58 гэсэн 8 жинд уран мэхийг уралдуулдан барилдаж аваргуудаа шалгаруулжээ. Багийн нийлбэр дүнгээр Э.Ёндонжамц дасгалжуулагчтай Чандмана сум тэргүүлж, Д.Булгантамир дасгалжуулагчтай Дарви сум, Ж.Галмандах дасгалжуулагчтай Жаргалан сумдын баг тамирчид тус тус эхний гурван байрыг эзэллээ.

                                                                              Говь-Алтай аймаг Ш.Цоодол

                

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ