Зүүн бүсийн сумдынхан спортоор өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-02-13 22:30:37

Увс /МОНЦАМЭ/. Өндөрхангай суманд зүүн бүсийн сумдын аварга шалгаруулах гар бөмбөгийн болон шагай, шатрын тэмцээн энэ амралтын өдрүүдээр болжээ. Гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 28 баг оролцож, шилдгүүдээ шалгаруулсан байна.

Эрэгтэйчүүдээс 1-р байрт Н.Цэнд-Аюуш ахлагчтай Өндөрхангай сумын оюутнуудын баг, 2-р байрт Б.Эрдэнэбилэг ахлагчтай Увс аймгийн волейболын холбооны баг, 3-р байрт Б.Сүхболд ахлагчтай Баруунтуруун сумын MGL TRANS" компанийн өсвөрийн баг оржээ. Харин эмэгтэйчүүдээс Б.Энхтунгалаг ахлагчтай Баруунтуруун сумын MGL TRANS" компанийн өсвөрийн багБ.Агьдулам ахлагчтай Өндөрхангай сумын өсвөрийн баг, Д.Алтанцэцэг ахлагчтай багш нарын баг эхний гурван байрыг эзэлсэн байна. Тус тэмцээний Шилдэг эрэгтэй тоглогчоор Өндөрхангай сумын Н.Цэнд-Аюуш, Шилдэг эмэгтэй тоглогчоор Баруунтуруун сумын З.Булганзаяа нар шалгарчээ. Түүнчлэн шагайн харвааны тэмцээнд зүүн сумдын 26 баг оролцсоноос 1-р байрыг Өндөрхангай сумын Батсайхан багийн харваачид, 2-р байрыг Зүүнхангай сумын харваачид, 3-р байрыг Өндөрхангай сумын Жаргалант багийн харваачид тус тус эзэлсэн байна.

Тэмцээнийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу, аймгийн Шуудан холбооны газрын дарга С.Бямбабаатар нар хувиасаа ивээн тэтгэн явуулжээ. 

Холбоотой мэдээ