Эрчим хүчний асуудлыг шийдсэнээр газар эзэмших явдал нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Өндөрхангай сумын иргэд 2010 оноос эхлэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшиж сумын төвд шинэ суурьшлын бүс үүсгэсэн байна. Гэвч эрчим хүчний найдвартай эх үүсвэргүйгээс үүдээд газар эзэмших асуудал тэгсхийгээд замхарчээ.
Өнгөрөгч 2014 онд сумын ОНХС-гийн хөрөнгө 168 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 420 м 15 квт ЦДАШ, 250 квт-ын дэд станц 1 ширхэг, 2586 метр урттай 0,4 квт-ын цахилгааны шугам татаж, 65 ширхэг цахилгаан тоолуурыг ил суулгаснаар шинэ суурьшлын бүсийн оршин суугчдын тоо нэмэгдсэн байна. Шинээр үүссэн хороололд одоогоор 64 өрхийн 230 хүн амьдарч байгаа аж.
2015 онд ОНХС-гийн хөрөнгө 58 сая төгрөгийн санхүүжилтээр тус сумын төвийн үйлдвэрийн бүс чиглэлд 1100 метр 15 квт-ын ЦДАШ татаж, 250 квт-ын дэд станц 1 ширхэг мөн 400 метр 0,4 квтын шугам татах ажлыг гүйцэтгэсэн байна.
Увс аймаг Б.Батхүү