"ДАШТ-2030"-ыг зохион байгуулах эрхийн төлөө 4 улс хамтран өрсөлдөнө

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2019-02-15 14:26:33

САНЬТЯГО./TASS/. Чили улс 2030 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ зохион байгуулах эрхийн төлөө Аргентин, Уругвай болон Парагвай улсын хамт өрсөлдөнө гэж тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера мэдэгджээ.


“Хамтран өрсөлдөх хүсэлтийг би Аргентин, Уругвай болон Парагвай улсын Ерөнхийлөгч нарт хэдэн сарын өмнө тавьсан. Энэ хүсэлтийг тус гурван улс болон Чилийн Хөл бөмбөгийн холбоо хүлээж авсан” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа бичсэн байна.


Аргентин, Уругвай болон Парагвай улс 2030 онд болох хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах орныг сонгон шалгаруулалт хамтран оролцохоор болсноо 2017 онд мэдэгджээ. Уг тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтэй байгаагаа  мөн Египет, Англи илэрхийлсэн байна.


Чили улсад 1962 онд ДАШТ болж байсан бөгөөд энэ тэмцээнд Бразилын шигшээ баг аваргын цомыг хүртэж байв. 2030 онд хөл бөмбөгийн ДАШТ-ий 100 жилийн ой тохиох юм.


Холбоотой мэдээ