Монголын жиү-жицүгийн 28 тамирчин Сөүлд тивийн аваргын төлөө хүч сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-15 14:18:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жиү-жицү бөхийн Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн хоёрдугаар сарын 17-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо болно.


Энэ тэмцээнд Монгол Улсаас Монголын жиү-жицү бөхийн холбоо /МЖЖБХ/-ны "Алтан гишүүн" өргөмжлөлт Л.Эрдэнэбаяраар ахлуулсан Азийн наадмын анхны медальт Ц.Удвал, ДАШТ-ий хүрэл медальт Б.Хулан тэргүүтэй 28 тамирчин хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм.

Холбоотой мэдээ