ӨНӨӨДӨР: Татварын багц хуулийн төслийг танилцуулна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-02-18 08:37:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 18-нд болох үйл явдлын тойм:

09.30 цагт Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар" танхимд Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14, Өндөр Гэгээний их дүйчэн өдрийн тохиолдуулан Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдана. Утас: 88081261, 88048481

10.00 цагт ШУТИС-д УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны газрын удирдлагууд ШУТИС-ын Барилга, архитектурын сургуулийн үйл ажиллагаатай танилцана. Утас: 88010867

10.00 цагт “Norphei Art галерей”-д өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгчид хүргэх зорилготой “Гинжийг тасал-2” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 80709688

10.00 цагт Монголын хөрөнгийн бирж "Ард Кредит" ББСБ-ын үнэт цаасны захиалгын нээлт болно.

10.30 цагт НМХГ-т “KFC” сүлжээ хоолны газарт хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887

11.00 цагт Төрийн ордонд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Гамшгаас хамгаалах бүх нийтийн сургалтын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 325044

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос “Гэр бүлийн тухай хуулийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Төрийн ордонд УИХ-ын Цахим бодлогын түр хорооноос мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын сагсан бөмбөгийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Спортын төв ордонд Гавьяат тамирчин Э.Содномпилжээ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

14.00 цагт СУИС-д “Соёл урлагийн тайлбар толь" номын “Хөгжим” (IV), “Бүжиг” (V)-ийн ботийн нээлт болно. Утас: 99237173

15.00 цагт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд тус төвийн багш нарын шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Холбоотой мэдээ