“Amazon” ачааны машин үйлдвэрлэгч компанид хөрөнгө оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-02-18 12:55:56

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын цахим худалдааны салбарт тэргүүлэгч Amazon” компани шинээр байгуулагдсан, цахилгаан хөдөлгүүртэй ачааны машин үйлдвэрлэгч “Rivian” компанид 700 сая ам.долларын хөрөнгө оруулна.


Rivian” компанийн мэдэгдэлд тэмдэглэснээр, энэхүү санхүүжилт нь бүрэн цахилгаан хөдөлгүүрт “R1T ачааны машин болон долоон хүний суудалтай R1S” тээврийн хэрэгслийг үйлдвэрлэж эхлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах ажээ. Энэхүү автомашинуудыг Лос-Анжелес хотноо өнгөрсөн 11 дүгээр сард болсон дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд танилцуулсан билээ.


Дээрх загварын автомашинуудыг 2020 оны эцсээр хэрэглэгчдийн гарт хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд бүтэн цэнэгээр 644 километр зам туулах хүчин чадалтай байх ажээ. 

Холбоотой мэдээ