Аймгийн онцгой комисс шуурхай ажиллаж байна

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2019-02-19 02:50:09

       Хѳвсгѳл/МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн хэмжээнд гэрэл, цахилгаан тасарсан тул аймгийн Онцгой комисс  нөхцөл байдлыг тодорхойлж газар дээр нь үүрэг даалгавар өгч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор шуурхай ажиллаж байна.            Гэмтлийг  тогтоох шуурхай ажлын хэсэг ажиллаж Булган Мөрөнгийн 110 квтын шугамын 476 дугаар цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур дээр утас  тасарсан байна гэсэн мэдээлэл өгсөн. Цахилгааны гэмтэл тодорхой болсон засварлах ажил явагдаж байна. Ойролцоогоор цагийн дараа хэвийн болно гэж Эрдэнэт Булганы цахилгаан дамжуулах үндэсний сүлжээнээс  мэдээлжээ. Хөвсгөл Эрчим хүч компани аваарын дизелийг ажиллуулж, гол обьектуудад цахилгаанаа өгч байна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох мэдээллээ.

Холбоотой мэдээ