"Тархи зүрх"-ний аялгуутай тоглолт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын нийтийн дууныхан энэ жилийн тоглолтуудаа эхлэх гэж байна. МУСТА Д.Болд, Ч.Мөнгөнцэцэг нар хөдөө орон нутгийн аялан тоглолтоо эхэлж байгаа бол МУГЖ С.Батсүх, МУСТА Т.Дэлгэрмөрөн нар хамтарсан тоглолтдоо бэлтгэж эхэлсэн байна. Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх бяцхан шавь Б.Бат-Энэрэлээ ч тоглолтдоо оруулна. Ирэх гуравдугаар сарын 3, 4-нд “Тархи зүрх” нэртэй уран бүтээлийн цэнгүүнээ UB паласын концертын их танхимд 19.00 цагт тоглоно.
МУГЖ дуучин С.Батсүхийн “Завхан гол”, “Орчлонг хайрлаарай”, дуучин Т.Дэлгэрмөрөнгийн “Наян булаг”, “Ханийн жаргал” зэрэг дуунуудаас анх удаа хамтарч байгаа дуучид маань тоглолтдоо зориулж шинэ уран бүтээл туурвиж байгаа аж.
"Ухаан байгаад сэтгэл үгүй бол амьдрал төгс болох билүү? Тархи байгаад зүрх үгүй бол төгс мэдрэмж төрөх билүү?" хэмээх утга зангидсан “Тархи Зүрх” тоглолтод МУГЖ ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ ч уран аялгууны чимэг нэмэх юм байна.