“Авлигагүй Дундговь” аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-02-20 22:59:46
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Авлигаас урьдчилан сэргийлэх иргэний хяналтын зөвлөлийн санаачилгаар тус зөвлөл аймгийн ИТХ-тай хамтран “Авлигагүй Дундговь” аяныг эхлүүллээ.

“Авлигагүй Дундговь” аян нь 2019 оны 2 дугаар сарын 15-наас 5 дугаар сарын 15 хүртэл гурван сарын хугацаанд хэрэгжих бөгөөд аймгийн Засаг даргын харъяа хэлтэс, агентлагууд, 15 сумын төрийн байгууллагууд болон иргэд хамрагдах юм.

Аяны хүрээнд төрийн байгууллагууд, алба хаагчдын идэвх, санаачилгыг өрнүүлснээр байгууллага бүр авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэд, төрийн албан хаагчдад сурталчлан таниулах, төрийн байгууллагуудын цахим мэдээллийн хүртээмжийг сайжруулах, тогтмолжуулах, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,  төрийн албан хаагчдын хариуцлага ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ажээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахын тулд аяны хугацаанд Авлигаас урьдчилан сэргийлэх иргэний хяналтын зөвлөлөөс зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, идэвхжүүлж ажиллана хэмээн тус зөвлөлийн гишүүн Г.Амарсүрэн онцоллоо.

Холбоотой мэдээ