СУИС-д мэргэжлийн гэрэл зургийн анги нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-02-20 10:58:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол дахь Гёте-институт СУИС-тай хамтран мэргэжлийн гэрэл зурагчныг бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулах, гэрэл зургийн ангийг нээх зорилгоор СУИС-д орчин үеийн техникээр тоноглосон лаборатори байгуулах хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

"Улаанбаатарын Гэрэл зураг-Бүтээлч ажиллагааны лаборатори: Харилцан суралцах, хоорондоо холбогдох, санал бодлоо солилцох орон зай" төслийн хүрээнд СУИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор Э.Сонинтогос Гёте-институтийн захирал Михаэль Хайнст нар гэрээнд гарын үсэг зурав.



Гэрэл зургийн ангийг түшиглэн тус сургуульд гадаадын болон дотоодын багш, уран бүтээлч, мэргэжилтэн оюутан болон гэрэл зурагчидтай уулзах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, харилцан холбоо тогтооход нь дэмжлэг үзүүлэх үүднээс "Бүтээлч ажиллагааны лаборатори" байгуулах юм. Ирэх хичээлийн жилээс мэргэжлийн гэрэл зурагчныг бэлтгэх хөтөлбөрт элсэлт авч, орчин үеийн техникээр тоноглосон гэрэл зургийн лабораторид хичээллэх аж.

Холбоотой мэдээ