Англи хэлний шилдэг илтгэгч Лондонд болох уралдаанд оролцох эрхтэй болно

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-02-20 16:22:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхэд залуусын англи хэлээр уран илтгэх чадварыг дээшлүүлэх, тэдний хөгжлийг дэмжих, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой англи хэлээр уран илтгэх улсын 15 дугаар уралдаан зарлалаа.

Уралдаанд оролцогчид Монгол Улсын иргэн, их, дээд сургуулийн оюутан эсвэл ЕБС-ийн сурагч, 16-20 настай байх /2019 оны тавдугаар сарын 24-ний байдлаар/, англи хэлний түвшин дундаас дээш ба англи хэлээр өөрийн санал бодлоо илэрхийлж чаддаг байх гэсэн шаардлага хангах ёстой.
Бүртгэлийг зөвхөн онлайнаар хүлээн авах бөгөөд шаардлага хангасан оролцогчид энэ сарын 28-наас өмнө https://form.jotform.me/90297366726468 холбоосоор орж бүртгүүлнэ.
Хоёр үе шаттай тус уралдааны оролцогчид "Nature is a common language" сэдвээр 3 минутын илтгэл бэлтгэж оролцох юм. Уралдааныг ирэх сарын 1-нд Улаанбаатар, 2-нд Дархан хотод тус тус зохион байгуулна.
Уралдааны тэргүүн байрын эзэн Лондон хотноо ирэх тавдугаар сард болох Олон улсын уран илтгэлийн уралдаанд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болох юм. Мөн шилдэг 12 уран илтгэгчийг шалгаруулж, өргөмжлөл болон дэмжигч байгууллагуудын тусгай шагналаар урамшуулах аж.

Холбоотой мэдээ