Залуу гэр бүлийн хуримыг Гэрлэн ёслолын ордон хийхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-02-21 10:49:06

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг Гэрлэх ёслолын ордон, "Одонтой ээжүүд" групптэй хамтран улсын хэмжээнд  найман гэр бүлийн хуримыг хийж өгөхөөр болжээ.

Гучин зургаа хүртэлх насны, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой найман эмэгтэйг шалгаруулахад Баянхонгор аймгийн Заг сумын иргэн Б.Баяржаргал сонгогдсон байна.

Тэрбээр нутгийн залуу Н.Хүрэл-Эрдэнэтэй гэр бүл болон зургаан хүүгийн аав ээж болж, өнгөрсөн оны зургадугаар сард алдарт эхийн нэгдүгээр одонгоо зүүжээ. Дөрөв төрж, зургаан хүүтэй болсон Б.Баяржаргал эдүгөө 32 настай бөгөөд 2012, 2014 онд ихэр хүү төрүүлсэн юм. 

Хосуудын хуримыг Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдрийг тохиолдуулан гуравдугаар сарын есний Идэрийн барилдлагатай билэгт сайн өдөр зохион байгуулахаар болов.

Холбоотой мэдээ