Хөгжмийн зохиолч Б.Долгион өсвөр насныхантай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-02-21 17:01:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний ээлжит “Би хэн бэ” уулзалт, чөлөөт ярилцлага өнөөдөр боллоо.

Уулзалтад Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, МУУГЗ, ая зохиогч, продюссер Б.Долгион уригдан, намтар, бага залуу насны дурсамж, урлагт хэрхэн хөл тавьсан тухайгаа ярьж, хотын соёлын талаарх үзэл бодлоо хуваалцсан юм.

Уулзалтад тус дүүргийн 17 дугаар сургуулийн 50, Нийслэлийн засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 14 сурагч сургуулийнхаа номын санч нартай оролцов.

Холбоотой мэдээ