1000 гаруй хүүхдийн шүдийг эрүүлжүүлэв

Орон нутагт | Увс
erdenechimeg@montsame.mn
2016-03-17 09:46:11

Увс аймгийн Эрүүл мэндийн газраас хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах зорилго бүхий “Сийлант” аяныг эхлүүлээд байна. Тус аяны хүрээнд шүдний эмч нар хөдөө сумдаар явж сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн шүдний эрүүл ахуйд санаа тавьж байна.

Өнгөрсөн долоо хоногт “Сийлант” аяны багийн хамт олон Увс аймгийн Өмнөговь суманд ажиллаж, хүүхэд багачуудын шүдийг эрүүлжүүлэх ажлыг 3 хоногийн хугацаатай хийжээ. Өмнөговь сумын Ахлах сургуулийн 33 бүлгийн 900 гаруй хүүхэд, мөн “Дэвшил” хувийн бага сургуулийн 1-5-р ангийн 5 бүлгийн100 гаруй хүүхэд, нийтдээ 1072 хүүхэд энэхүү арга хамжээнд хамрагдсан байна.

Аяны багийнхан тус сумын хөдөөгийн багуудаар явж 6-17 насны хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх ажлыг хийж байна.

                                                                                        Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ