Монгол хөгжмийн зохиолчийн СD Японд борлуулалтаараа эхний 15-д бичигджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2019-02-22 14:03:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжмийн зохиолч Отгонхүүгийн Солонго хэмээх бүсгүйн 2018 оны 11 дүгээр сарын 21-нд гаргасан шинэ СD нь борлуулалтаараа Япон Улсад эхний 15-д орж байна.


Энэхүү цомгийн продюсероор Японы алдартай продюсер Акира Иноүэ ажиллажээ. О.Солонго 1993 онд 12 настай байхдаа Японы Токио хотноо болсон “Дэлхийн хүүхдийн дууны наадам”-д Монгол Улсаа төлөөлөн “Ээж таныгаа мөнхрүүлэхсэн” хэмээх дуугаар оролцож, "Гран при" шагнал хүртэж олны анхаарлыг татсан түүхтэй юм.  Тэрбээр тэмцээнд оролцсоныхоо дараа жил нь СD гаргаж "Эн Эйч Кэй", "Фүжи ТВ"-ээр гарч байжээ.


О.Солонго эх орондоо Хөгжим бүжгийн дунд сургуулийг дүүргээд, төрөлх сургуульдаа багшилж байгаад Япон орныг зорьсон байна. Харин өдгөө хөгжмийн зохиолчоор Осака хотын хөгжмийн дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд О.Солонго хөгжмийн чиглэлээр ажиллаж, өөрийн тоглолтоо болон ФМ-ээр нэвтрүүлгээ гаргаж байгаа юм. 

Холбоотой мэдээ