Сонгуулийн насны 29 мянга 600 гаруй иргэний нэрс гарсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-17 10:34:49

Дундговь аймгийн Бүртгэл, статистикийн газрын гаргасан жагсаалтаар тус аймагт сонгуулийн насны 29652 иргэн байна. 2012 оны өдий үед сонгуулийн насны 29381 иргэний нэрсийн жагсаалт гарч байсантай харьцуулахад энэ удаад сонгуулийн насны иргэдийн тоо 270 гаруйгаар нэмэгджээ.

Хуулийн дагуу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу 4 дүгээр сарын 29- нөөс хойш хүн амын шилжилт хөдөлгөөнийг зогсоох бөгөөд түүнээс хойш сонгуулийн санал өгөх сонгогчдын нэрсийн жагсаалт эцсийн байдлаар тогтох юм.

2012 онд сонгуулийн санал өгөх 28 мянга 824 иргэний нэрс эцсийн байдлаар гарч байсан бол тэдний 65.72 хувь буюу 18 мянга 944 иргэн саналаа өгсөн байдаг.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ