Өсвөр үеийн чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-02-26 12:31:21

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй хүүхдийн спортын 6-р их наадмын анхан шат, Аймгийн аварга шалгаруулах "Аваргын гараа" өсвөр үеийн чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр Спортын ордонд эхэллээ.

Тэмцээнд Увс аймгийн 15 сум, аймгийн төвийн 6 сургуулийн 22 багийн 200 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдөж байна. Өнөөдрийн хувьд хөвгүүдийн 41-45, 51, 60, 71, 92, охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн барилдаанууд тус тус явагдаж байна.

Тус тэмцээний зорилго нь чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг сайжруулах, 2019 оны 4 дүгээр сарын 14-нд Хэнтий аймагт зохион байгуулагдах Чөлөөт бөхийн 2019 оны өсвөр үеийн УАШТ-нд оролцох тамирчдаа сонгон шалгаруулахад чиглэж байгаа. Жиндээ түрүүлсэн тамирчид энэ оны 9-р сард нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах хүүхдийн спортын

6-р их наадамд оролцох юм” хэмээн аймгийн БТСГ-ын мэргэжилтэн Б.Солонго хэллээ.

Холбоотой мэдээ