"Халхын гол-Эх орны цэрэг" найргийн наадам гуравдугаар сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-26 10:51:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХЯ, ЗХЖШ-аас Монгол цэргийн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг, уламжлалт "Эх орны цэрэг" яруу найргийн наадмыг энэ жил Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулахаар болсон байна. Тиймээс энэ жилийн яруу найргийн наадмыг "Халхын гол-Эх орны цэрэг" хэмээн нэрлэжээ.

Энэхүү наадамд оролцох уран бүтээлчдийг өнөөдрөөс ирэх сарын 12-ны өдөр хүртэл ЦДБЭЧ-ын 205 тоот өрөөнд бүртгэж эхэллээ. Шилдэг шүлэг шалгаруулах ёслол 3 дугаар сарын 14-ний 13 цагт ЦДБЭЧ-ын концертын их танхимд болно. 

"Халхын гол-Эх орны цэрэг" наадмыг ЗХЖШ-ын Иргэн цэргийн харилцааны хэлтэс, "Соёмбо" сонин, "Дуулга" студи, ЦДБЭЧ, МЗЭ хамтран зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ