Зэрэг, Мөст, Мөнххайрхан сумын газрын даамлууд өнгөрсөн оны ажлаараа тэргүүлэв

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2019-02-27 11:09:30

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “Иргэн төвтэй, ил тод нээлттэй ухаалаг газрын харилцаа” зорилтын хүрээнд 17 сумын газрын даамлуудын 2018 оны ажлын үр дүнг дүгнэж,  2019 онд хамтран ажиллах  үр дүнгийн гэрээг үзэглэлээ. Өнгөрсөн 2018 оны ажлаараа Зэрэг, Мөст, Мөнххайрхан сумын даамлууд тэргүүлэв.

Өнгөрсөн онд сумдын газрын даамлууд тухайн жилийн газар зохион байгуулалт, тухайн жилийн ажлын төлөвлөгөө, газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас өгсөн чиг үүргийг  75 хувьтай хэрэгжүүлэн ажиллажээ. Мөн 2018 оны Газар зохион байгуулалтын ажлаараа  тэргүүн байранд Зэрэг сум,  хоёрдугаар байранд Мөнххайрхан сум, гуравдугаар  байранд Мөст сум тус тус шалгарлаа.  Эдгээр сумдын газрын даамлууд нь  сумынхаа нутаг дэвсгэрт  тариалангийн бүсийн газрын хянан баталгаа болон сумын нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөөг хийлгэсэн зэрэг ажлын үзүүлэлтээрээ тэргүүлсэн гэж аймгийн ГХБХБГ-аас мэдээллээ.


Холбоотой мэдээ