БНАСАУ-ын Гадаад хэргийн яам халдлагатай холбогдуулан мэдэгдэл хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2019-04-02 14:06:16
twitter.com/Nyamkanmk

ПЁНЬЯН. /KCNA/. Испани дахь Элчин сайдын яам руу нь халдсан хэрэгтэй холбогдуулан БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийсэн байна.


Зэвсэглэсэн бүлэг этгээдүүд Испани дахь манай Элчин сайдын яам руу халдан орж, яамны ажилтан албан хаагчдыг зодож, эрүүдэн шүүсэн хэрэг хоёрдугаар сарын 22-нд болсон гэж хэвлэлийн төлөөлөгч дурдаад, дипломат төлөөлөгчийн газар халдан түрэмгийлсэн энэхүү үйлдэл нь улс орны бүрэн эрхт байдалд халдаж, олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчсөн хэрэг бөгөөд ийм үйлдлийг дэлхий дахинд хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй гэдгийг онцлон тэмдэглэв.


Мөн тэрбээр, "уг халдлагад АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон БНАСАУ-ыг эсэргүүцэгч байгууллага оролцсон гэх цуурхлыг анхааралтай ажиглаж байна. Террористууд болон тэдний гар хөл бологсдыг илрүүлж, олон улсын хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийн тулд Испанийн эрх баригчид мөрдөн шалгах ажиллагааг хариуцлагатай явуулна гэдэгт итгэж байгаагийн зэрэгцээ үр дүн гартал бид тэвчээртэй хүлээх болно" гэж мэдэгджээ.


Холбоотой мэдээ