“Бүгдээрээ жүжигчид” тайлан тоглолтоо хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-17 14:55:45

Баянхонгор аймгийн “Баян-Ойт” цэцэрлэг жил бүр уламжлал болгон явуулдаг “Бид бүгдээрээ жүжигчид” театрчилсан тоглолтоо толилууллаа. Тоглолтод цэцэрлэгийн 6 бүлгийн 230 хүүхэд оролцож, эцэг эхдээ тайлан тоглолтоо хүргэсэн байна.

“Хүүхдүүд гар хурууны хөдөлгөөнөө зохицуулах, удирдах чадварын зэрэгцээ авхаалж самбаа, өөртөө илгэх итгэл нэмэгдсэн зэрэг нь анзаарагдаж байна. Мөн үлгэрийн утга агуулгыг ойлгож, уялдаа холбоотойгоор эгүүлэн ярьж, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж сурсан” зэрэг олон сайн талыг тоглолтын дараа эцэг эхчүүд ярьж байв.

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийн насны онцлогт тохирсон үлгэр сонгон авч “Үлгэрийн баатрын гэр бүл” сэдвийн боловсруулалт хийж, 2 сарын турш хөгжүүлэх үйл ажиллагааг зохион явуулсан байна.

Тус тоглолт нь хөдөлгөөн, эрүүл мэнд, зан чанар, харилцаа, хэл яриа, байгаль, нийгмийн орчин, хөгжим, дүрслэх урлаг чадварыг хөгжүүлэх мэдлэг чадвар, төлөвшил олгох зорилготой аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ