Энэтхэг, Туркт үзүүлдэг худалдааны хөнгөлөлтөө цуцлах бодолтой байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА. /АиФ/. АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэг болон Туркт үзүүлдэг худалдааны хөнгөлөлтөө цуцлах бодолтой байна. Энэ талаархи мэдэгдлийг тэрбээр Конгресс рүү илгээжээ.
Энэтхэгт үзүүлэх худалдааны хөнгөлөлтөө цуцлах болсон шийдвэрээ тэрбээр зах
зээлд тэгш эрхтэй, зохистой хандах баталгааг Энэтхэгийн эрх баригчид америкийн
компаниудад олгоогүй хэмээн тайлбарласан байна.
Харин Турк улстай худалдааны хөнгөлөлтөө цуцлах болсон шалтгаанаа тайлбарлахдаа тэрбээр, "Худалдааны
хөнгөлөлт үйлчилсэн сүүлийн 45 жилийн хугацаанд Туркийн эдийн засаг мэдэгдэхүйц
сайжирч, хүн амын орлогын түвшин нэмэгдэж, ядуурлын түвшин буурсан" гэжээ.
Түүний энэхүү шийдвэр нь Энэтхэгийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хийгээд
Туркийн экспортод сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.