Алтай суманд мал төллөж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Алтай суманд мал төллөлт жигдэрч, одоогийн байдлаар 1000 орчим төл мал хүлээн авчээ.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Алтай суманд ажиллаж, хаваржилтын байдалтай газар дээр нь танилцлаа. Тус сум 2018 оны жилийн эцсээр 200121 толгой мал тоолуулж, өмнөх оныхоос 18338 толгой буюу 10 хувиар өсгөсөн дүнтэй байгаа. Үүнээс 87475 эх мал төллөхөөс хээл хаялт 521, зүй бус хорогдол 445 толгой байна. Харин мал төллөлт энэ сарын 5-ны өдрөөс эхэлж, одоогийн байдлаар 1000 орчим төл мал хүлээн авсан гэж сумын удирдлагууд ярилаа.
Алтай сум мал аж ахуйн 3 багтай, 506 малчин өрхтэй бөгөөд намрын ургац
хураалтаар 1510 тн байгалийн хадлан, сумын аюулгүйн нөөцөд 20 тн өвс, 10 тн хорголжин,
5 тн гурилан тэжээл бэлтгэж, малчдад зохих үнээр нь олгосон байна. Одоогоор төл бойжилт хэвийн байгаа боловч малчдад төл, эх малаа тэжээн тэнхрүүлэх 1000 боодол өвс, 10 тн тэжээл шаардлагатай байгаа талаар санал уламжилсан юм.