Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ээжийнх нь хамт баярлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-07 17:37:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хүүхдүүдийнх нь хамт хүлээн авч баярлууллаа.

Жил бүрийн 3 дугаар сарын 8 нь олон улсын эмэгтэйчүүдийн хамгийн өргөн тэмдэглэдэг баяр. Улс орнууд бүх нийтийн баярын өдөр болгохоос эхлээд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах зэргээр янз бүрээр тэмдэглэдэг.

Тиймээс тус байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ийнхүү хүлээн авсан байна. Энэ үеэр төрийн банкны интернэт банкийг ашиглан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг шалгах, нийгмийн халамжийн үйлчилгээг цахимд шилжүүлэх зэрэг мэдээллийг өгч, тэдний дунд АХА тэмцээнийг зохион байгуулсан юм. 

Холбоотой мэдээ