Зэвсэгт хүчний 186 дугаар ангийг “Алтан гадас” одонгоор шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-18 14:17:57
oyuka_hu@yahoo.com

Өнөөдөр “Монгол цэргийн баяр”-ын өдөр. Эл  өдрийг манай улс 95 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагналаа.

Тус анги 1936 онд Дорнод аймгийн Матад суманд  БНМАУ-ын Маршал Г.Дэмидийн санаачилгаар анх байгуулагдаж байсан түүхтэй ажээ. Улмаар 1939 оны Халх гол, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож гарамгай гавьяа байгуулж байсан аж.  Өдгөө 80 жилийн ой нь тохиож байна. Энэ түүхэн үеийг тэмдэглэхдээ тус ангийн алба хаагчид цэргийн ёслолын жагсаал зохион байгуулж гардан тулааны үзүүлэх тоглолтыг сонирхууллаа.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ