Шадар сайд Ө.Энхтүвшин Хэнтий аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-03-08 09:12:14

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн Хэнтий аймагт өнөөдөр хүрэлцэн ирлээ. Тэд Хан Хэнтий чуулгад иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийв.


Тус бүрэлдэхүүн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн, Батноров, Баян-Овоо сум, Бэрх тосгонд гуравдугаар сарын 7,8-нд ажиллах төлөвлөгөөтэй аж. Энэ үеэрээ аймаг, сумдын онцгой комиссыг хуралдуулж хуурайшилтын зэрэг, ой хээрийн түймэр үүсэж болзошгүй нөхцөл байдалтай танилцаж, холбогдсон үүрэг чиглэл өгөхөөс гадна, аймгийн Онцгой байдлын газар, түүний харъяа салбар болох аврах 32 дугаар ангийн бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг шалгах юм байна.

Холбоотой мэдээ