Био технологийн төвийг хувийн хэвшилд түшиглэн байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-18 22:05:53

Өвөрхангай аймагт Биотехнологийн төв байгуулах тухай шийдвэр гарсан ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод хэрэгжиж эхлээгүй байна. Биотехнологийн төв байгуулснаар мал болон тахианд ичмэл үрээр хээлтүүлэг хийн үржүүлэх боломжтой болох юм.

Аймгийн Засаг даргаас 2012 оны 7 сард захирамж гаргаж, Мал эмнэлгийн барилгын урд 2500 га газар олгосон ч барилгын ажилд 30-40 сая төгрөг шаардлагатай тул хувийн хэвшилд түшиглэн байгуулахаар болжээ. Мөн бод, бог малын зохиомол хээлтүүлэг хийх иж бүрэн багажийг 4,8 сая төгрөгөөр авсан бөгөөд 20 гаруй үхэрт зохиомол хээлтүүлэг хийх захиалга ирээд байгаа аж. Хээлтүүлэг хийхдээ нэг богийг 2500, нэг бодыг 10000 төгрөгөөр үнэлэх юм.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ