СХС-гаас зээл авах хүсэлтэй иргэд бизнесийн төсөл боловсруулах сургалтад хамарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-14 11:21:10
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ  "Сум хөгжүүлэх сан”-гаас зээл авах хүсэлтэй хувиараа бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн удирдлагуудад бизнесийн төсөл боловсруулах мэдлэг, чадвар эзэмшүүлэх хоёр өдрийн сургалт зохион байгуулжээ.  

Сургалтад зургаан байгууллагын удирдлага, 46 иргэн оролцож, бизнес төсөл, бизнесээ хөгжүүлэх хэрэгцээ, зорилго, зорилтоо тодорхойлох, ашиг, алдагдал, хөрөнгө оруулалтаа тооцох зэрэг сэдвээр мэдээлэл авч, өөрийн бизнесийн хэрэгцээнд тулгуурлан дадлага ажил хийн арга зүйд суралцсан байна.

Мөн СХС-гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын талаар сургалтад оролцогчдод мэдээлэл өгчээ.

Тус сумын ЗДТГ-аас “Сум хөгжүүлэх сан"–гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хүлээн авах ажээ.  

Холбоотой мэдээ