Бэлтгэл бүлгийн багш нарт анхаарал хандууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-15 18:47:21

Увс /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл урлагийн газраас багшийн аргазүй, ур чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш нарын хэрэгцээнд тулгуурласан “Чадавхжуулах сургалт”-ыг энэ сарын 14-15-ны өдөр зохион байгуулж байна. Сургалтад төрийн болон төрийн бус өмчийн 33 цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 45 багш хамарч байгаа аж.

Сургалтаар онол, аргазүй заахаас гадна цэцэрлэгийн тэргүүлэх зэрэгтэй багш нарын хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй, ур чадварыг дадлага ажил болгож хослуулсан нь үр дүнтэй мэдээллийг өгсөн байна. Мөн бэлтгэл бүлгийн багш нар таван настай хүүхдийг хөгжүүлэх бүтээлч, шинэлэг аргазүйд суралцаж, багш, эцэг эх, гэр бүлийн оролцоонд тулгуурлан сургуульд амжилттай бэлтгэх ур чадварыг эзэмшжээ. Энэ үеэр таван настай хүүхдийн хөгжлийг үнэлэх аргазүйн талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Холбоотой мэдээ