“Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт болно

Монголын мэдээ | Уул уурхай
192@montsame.mn
2019-03-15 18:46:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулсны 80 жилийн ой энэ онд тохиож байна.

Ойн хүрээнд гуравдугаар сарын 28-30-нд “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт болох гэж буй талаар УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар өнөөдөр мэдээллээ. Энэ онд улсын хэмжээнд уул уурхайн салбарт төсвийн хөрөнгөөр 39 төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, шинээр 17 төсөл, нийт 56 төсөл хэрэгжинэ гэж тэрээр мэдээллээ.

Тодруулбал, 1:50 000-ны масштаб бүхий геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын 37, Монгол орны нутаг дэвсгэрт болон бүс нутгийн хэмжээнд хэрэгжиж буй сэдэвчилсэн судалгааны 14, улсын геологийн зураг зохиох дөрвөн төсөл, гадаад хамтын ажиллагааны нэг төсөл тус тус хэрэгжих аж.

Нийт төслийг санхүүжүүлэхээр 2018 онд 13.3 тэрбум төгрөг баталснаас 13.35 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгээд байгаа аж. УУХҮЯ-наас мэдээлж буйгаар улсын төсвийн хөрөнгөөр 24.6 тэрбум төгрөгийн геологи хайгуулын ажлыг хийх юм байна. 

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ