ӨНӨӨДӨР: Нян судлалын лабораторийн нээлт болно

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2019-03-18 08:20:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 18-нд болох үйл явдлын тойм:

08.00 цагт Хангарди оронд Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болно. Утас: 99010499

09.00 цагт АШУҮИС-ийн Сувилахуйн  сургуульд “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх сургалт” эхэлнэ. Утас: 88027947

09.00 цагт МУИС-ийн Номын санд “Олон улсын ойн өдөр”-ийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад ойн мэргэжил сурталчлах өдөрлөг болно. Утас: 88054040

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт болно.

10.30 цагт Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төв дээр МАН-аас Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгуулийн үеэр гарсан будлианы талаар мэдээлнэ. Утас 99089666

11.00 цагт УУХҮЯ-нд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын тарифын хэлэлцээрийн талаар мэдээлнэ. Утас: 99093460

11.40 цагт Төрийн ордонд Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардуулна.

13.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Ариутгалын төв тасаг, Нян судлалын лабораторийн нээлт болно. Утас: 99179899

14.00 цагт "Соманг" плазад "Хан богд кашмер" компани болон “Дэлхийн Зөн Монгол” байгууллага зорилтот бүлгийн 100 гэр бүлийн 18-40 насны зуун иргэнийг сургалтад хамруулж, цалинтай дадлагажуулах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 99006962

15.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон гардуулна. Утас: 99895514

15.00 цагт Монголын Хүүхдийн ордон Олон улсын Математикийн олимпиадын шагнал гардуулах ёслол болно. Утас: 96990714, 99996564

Холбоотой мэдээ