“Эрдэнэсийн угалз” бүжгийн наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-17 21:19:10
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймагт анх удаа “Эрдэнэсийн угалз” бүжгийн наадам боллоо. Уг наадмыг тус аймгийн  бүжгийн “Тэнгэрлэг нэгдсэн холбоо” санаачилж ЗДТГ-ын дэмжлэг, “Мастер дизайн” ХХК-ийн санхүүжилтээр зохион байгууллаа.

Бүжгийн бүх төрлийг хамруулсан уг наадамд есөн аймгийн 800 гаруй бүжигчин, тамирчин оролцсон юм. Тодруулбал, ардын, зохиомжит, цэнгээнт, спортын бүжгийн төрөлд хос болон хамтлагийн тоглолт боллоо. Уг тэмцээнд найман настай хүүхдээс 80 настай буурал хүртэл оролцсоноороо онцлог болсон гэж “Тэнгэрлэг нэгдсэн холбоо”–ны тэргүүн, МУСТА Х.Эрдэнэбаяр хэллээ.

Орхон аймгийн бүжгийн “Тэнгэрлэг нэгдсэн холбоо” энэ онд байгуулагдаж анхны тэмцээнээ “Эрдэнэсийн угалз” нэртэйгээр зохион байгуулж гурван өдрийн турш үргэлжлэх юм. Ирэх даваа гаригт нэгдсэн дүн нь гарах ажээ. 

Холбоотой мэдээ