Баянхонгорын анхны фитнес клубт нэмэлт тоног төхөөрөмж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-18 22:17:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Залуучуудын эрүүл мэнддээ анхаарч, чөлөөт цагаа илүү зөв зохистой өнгөрөөх боломжийг нэмэгдүүлэх үүднээс аймгийн удирдлагууд Мандал фитнес клубт нэмэлт тоног төхөөрөмж өглөө.

Энэ нь тус фитнесийг ажиллуулдаг залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа хэрэг болохыг албаныхан хэлж байсан.

Дээрх шийдвэрийн хүрээнд Баянхонгор аймгийн ОНХС-гийн 8.5 сая төгрөгийн санхүүжилтээр тус фитнес клубын залууст спиннинг дугуй, штанг, зориулалтын гудас, туухай зэрэг 73 тоног төхөөрөмжийг өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн нар албан ёсоор гардуулж өглөө.

Залуучуудын эрүүл мэнддээ анхаарч, амьралын зөв дадал хэвшилд тэмүүлэх болсон энэ цаг үед илүү хүртээмжтэй байдлаар фитнесээр хичээллэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж нэмэгдэж байгаад баяртай байгаагаа Мандал фитнесийн залуус хэлж байв.

Тус фитнесс клуб Баянхонгор аймагт мөн салбарынхаа анхдагч бөгөөд байгуулагдаад таван жил болсон байна. Тус клубт сардаа 100 орчим хүн тогтмол хичээллэдэг аж. 

Холбоотой мэдээ