Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм хүйтэн

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-03-19 07:51:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Өвөрхангайн нутаг, Баянхонгорын хойд, Архангайн зүүн хэсгээр цасан шуурга шуурна.


Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүйтэрхийг анхааруулж байна.

2019 оны 3 дугаар сарын 19-ний 8 цагаас 20 цаг хүртэлх: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэрийн голын хөндий, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 5-10 хэм хүйтэн, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 1-6 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 7-12 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2-4 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ