Тэс сум төлийн хорогдолгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-19 12:32:28

Увс /МОНЦАМЭ/. Тэс сумын ЗДТГ-ын Г.Буяндалайгаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт хөдөөгийн багууддаа ажиллаж, мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан байна. Тус суманд энэ жил цаг агаар тааламжтай сайхан байж, малын зүй бусын хорогдол цөөн гарчээ. Мал төллөлт 15 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ямар ч төлийн хорогдолгүй байна.

“Хөдөөгийн багуудын малчин өрхүүдээр явж хаваржилтын нөхцөл байдал, мал төллөлтийн явцтай танилцаад ирлээ. Иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор эмч нараа мөн авч явсан. Энэ үеэр төр засгийн бодлого шийдвэр, сум орон нутагтаа хийж байгаа ажлаа малчин иргэддээ танилцуулсны зэрэгцээ тэдний санал хүсэлтийг нь сонслоо” хэмээн Тэс сумын ЗДТГ-ын дарга Г.Буяндалай мэдээллээ.

Тэс сум нь 10 багтай бөгөөд сумын төвөөс бусад нь хөдөөгийн багууд аж.

 

 

Холбоотой мэдээ