Орос хэлний багш нарыг ОХУ-д нэг жил сурах боломж бүрдүүлнэ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-03-19 14:13:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ОХУ-ын Төрийн Думын депутат Алдар Дамдинов, Александр Пятокоп, Алексей Загребин нарыг хүлээн авч уулзлаа.


БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ОХУ-ын Засгийн газраас Монгол иргэдэд Оросын их, дээд сургуульд суралцах 500 эрхийг олгож байгаад талархал илэрхийлэн, цаашид Монгол, Оросын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.

Уулзалтаар талууд ОХУ-ын боловсролын салбарын өөрчлөлт, ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, боловсролын чанарыг үнэлэх Оросын тогтолцооны талаар санал солилцож, өөрийн байр суурийг илэрхийллээ.

Түүнчлэн талууд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд ажиллах орос хэлний багш нарыг бэлтгэх, дахин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирч, энэ хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулийн орос хэлний багшийн ангид суралцаж байгаа оюутнуудад ОХУ-ын Москва хотын Багшийн дээд сургууль болон бусад сургуулиудад нэг жилийн хэлний дадлага хийх боломжийг бүрдүүлэхээр тогтлоо.

Холбоотой мэдээ