Шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд 195 орны төлөөлөгчийг урина

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-03-19 14:58:51

ТОКИО. /NHK/. Ирэх 10 дугаар сард болох Японы шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд 195 орны төр, засгийн тэргүүн нарыг урих шийдвэрийг тус улсын Засгийн газар гаргасан байна.


Эзэн хаан Акихито ирэх дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууж, угсаа залгамжлах хунтайж Нарүхито дараагийн өдрөөс эхлэн түүний албыг үргэлжлүүлэн хаших юм. Хунтайж Нарүхито тавдугаар сарын 1-нд эзэн хааны тамга тэмдгээ хүлээн авах ажээ.


10 дугаар сарын 22-нд зохион байгуулах шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслол дөрвөн хоног үргэлжлэх юм. Ерөнхий сайд Шинзо Абэ хэлэхдээ, арга хэмжээнүүдийн бэлтгэлийг хангахад Засгийн газар өндөр хүчин чармайлт гарган ажиллах болно гэжээ. 

Холбоотой мэдээ