Цагдаагийн алба хаагч хүрэл медаль хүртжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-03-21 12:23:33
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагч Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын 2019 оны аварга шалгаруулах боксын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. 

Улаанбаатар хотод болсон тус тэмцээнд Цагдаагийн хүрээний 16, орон нутгийн 13, нийт 29 байгууллагын 100 гаруй тамирчин авхаалж самбаа, хурд хүчээ сорьсон байна. Тэд 8 жинд 32 медалийн төлөө өрсөлджээ. Уг тэмцээнээс тус аймгийн Мандал-Овоо сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Барсболд 60 кг жинд гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль, өргөмжлөлийн эзэн болжээ.

Иргэдийнхээ амар тайван байдлын төлөө цаг наргүй ажилладаг цагдаагийн ажилтнуудад гэнэтийн эрсдэл байнга дагаж байдаг. Тэгвэл тэд уг эрсдэлээс бусдыг хамгаалах ур чадвартай байхын тулд олон талын спортоор хичээллэдэг байна. 

Холбоотой мэдээ