Орон нутгийн хөгжлийн санг төлөвлөх, хэрэгжүүлэх төслүүдийг эрэмбэлэх чадвар эзэмшүүлэв

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-03-20 13:41:39
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Орон нутгийн хөгжлийн санг төлөвлөх үйл ажиллагааг сум, орон нутагтаа зохион байгуулдаг эрх бүхий албан тушаалтнуудыг чадваржуулах “Орон нутгийн хөгжлийн санг төлөвлөх, хэрэгжүүлэх төслүүдийг эрэмбэлэх нь” сэдэвт сургалтыг  “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд Дундговь аймагт зохион байгууллаа.  

Сургалтад багийн Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга нар болон багуудаас ирсэн саналыг нэгтгэн эрэмбэлэх үүрэг бүхий сумын ажлын хэсгийн гишүүд хамарсан байна.

“Тогтвортой амьжиргаа-3” төслийг Дэлхийн банк болон Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, Сангын яамнаас орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлж, сумдын бүх шатны албан хаагчдыг чадавхжуулах, иргэдийн ойлголт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг төсөл юм.

Цаашид “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн багц, гарын авлагын 3, 4, 5 дугаар бүлгийн сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Холбоотой мэдээ