Аюулгүйн нөөцийн өвсийг 7500 төгрөгөөр борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-20 15:55:00

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг аюулгүйн нөөцөд буй өвсөө малчдад 7500 төгрөгөөр, сумд аюулгүйн нөөцийн өвсийг дунджаар 5500-8000, уут тэжээлийг 12000-13600 төгрөгийн үнээр борлуулж байна.

Зун хур бороо элбэг, өвөл цас багатай дулаахан байсан тул бэлчээр хүрэлцээтэй байгаа аж. Тиймээс малчид бэлтгэсэн өвс тэжээлийг худалдан авах нь бага байгаа талаар албаныхан хэллээ. 

Одоогийн байдлаар аймгийн  өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, сумдын аюулгүйн нөөцөд 382.8 тонн өвс, 75.4 тонн тэжээл, малчдын түвшинд 3733 тонн өвс, 566.9 тонн үйлдвэрийн  болон гар тэжээл, 500.3 тонн давс, хужир шүү байна. 

Холбоотой мэдээ