Манай хөлбөмбөгчид мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-20 15:04:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотод болж буй Тусгай олимпийн зуны XV наадамд оролцсон Монгол Улсын хөлбөмбөгийн баг мөнгөн медаль хүртсэн байна.


Өчигдөр болсон аваргын төлөөх тоглолт 1:0-ээр өндөрлөж, Пакистаны баг алтан медалийн эзэд боллоо. Манай тамирчид шигшээ тоглолтын өмнө Шинэ Зеланд /5:4/, Хятад /4:0/, Бахамын арлуудыг /2:1/ тус тус хожсон юм. Тусгай олимпийн наадамд анх удаа хөлбөмбөгийн баг бүрдүүлж оролцсон манай тамирчид Шинэ Зеландтай хийсэн тоглолтод гайхалтай хожил авчээ.


Эхлээд манай залуус 4:1-ээр хожигдож байсан ч цаг дуусахаас өмнө 4 гоол дараалан хийж, ялалтыг авсан байна. Тусгай олимпийн наадамд Монголын 28 тамирчин оролцож байгаа бөгөөд одоогийн байдлаар 12 медаль хүртээд байна. Уг наадам 190 орны 7500 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд гуравдугаар сарын 22-нд өндөрлөнө. 

Холбоотой мэдээ