Н.Энхбаяр: Цагдаагийн байгууллага намайг мэдүүлэг өг гэж дуудсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-21 12:39:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлыг баримттай ярьснаас болж, хуулийн байгууллагад дуудагдах боллоо хэмээн МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр мэдээлэв. МАХН-ын гишүүд өнөөдөр сүүлийн үед анхаарал татаж буй цаг үеийн асуудлаар нээлттэй мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр, “Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн луйвар булхайг баримттай ярьснаас болж, хүн гүжирдсэн гэх хэргээр хуулийн байгууллагад дуудагдах боллоо. Цагдаагийн байгууллага намайг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн өмчлөлтэй холбоотой хэрэгт мэдүүлэг өг гэж дуудсан. Үнэнийг хэлсний төлөө цагдаагийн байгууллагад дуудагдаж байна. "Эрдэнэт"-ийн 49 хувийн хувьчлал луйвар болсон талаар мэдээлэл өгсөн Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нар ч мөн буруутан болоод хоцорсон. Мөрдөн байцаалтын үед намайг юу ч ярьж болохгүй гэсэн. Гэхдээ би амаа үдүүлэхгүй. Хуулийн байгууллага нь шударга ажиллаж байгаа бол Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй. Мөн Эрдэнэтийн 51 хувь, ЖДҮ-ийн асуудлыг ч шалгах ёстой” гэв.

Холбоотой мэдээ